С.Бямбацогт: Алслагдсан бүс нутагт үүрэг гүйцэтгэж буй цэргийн алба хаагчдаа дэмжинэ
20 жил хүлээгдсэн шийдвэр биеллээ оллоо
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сөрөн тэсвэрлэх чадавх-Батлан хамгаалах тогтолцоо”-г бэхжүүлэх зорилт туссан. Мөн тус салбарын алба хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих тал дээр Засгийн газар тодорхой бодлого гарган ажиллаж байгаа. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас 20 жил хүлээгдсэн албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болгон нэмэгдүүлж, Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах анхдагч нөхцөлийг бүрдүүлээд байгаа.
“Батлан хамгаалахын сэргэлт” бодлогын төвд ХҮН байна
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Хүний хөгжлийн бодлого” нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн цөм байхаар тодорхойлсон. Энэ Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хүрээнд хүний эрхийг дээдэлсэн бодлого, зорилтыг батлан хамгаалахын салбарт анхлан хэрэгжүүлэхээр зорьж, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээс ажлаа эхлүүлсэн билээ Мөн тэрбээр “Батлан хамгаалахын сэргэлт”-ийг жинхэнэ утгаар нь авчрахад нэн түрүүнд хугацаат цэргийн албаны сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулах замаар цэргийн албаны нэр хүндийг өргөж, амьдрах орчныг сайжруулж, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ажиллаж буй.
АЛСЛАГДСАН ЦЭРГИЙН АНГИ, САЛБАРЫН АЛБА ХААГЧИД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОНО
Улсын нэр төр, сүр хүч, сүлд хийморийн илэрхийлэл болсон зэвсэгт хүчний албан хаагчдаа дэмжих тэр дундаа Улаанбаатар хотоос “алслагдсан бүс” нутгийн цэргийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа алба хаагчдыг урамшуулна. Тодруулбал, алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбарын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
2025 оны 1 дүгээр сарын 1-нээс мөнгөн урамшуулал авах боломж бүрдэнэ
Уг журам батлагдсанаар Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг болох Хот, хөдөөгийн сэргэлт, Батлан хамгаалахын сэргэлт бодлогын хүрээнд алслагдсанд тооцогдсон цэргийн анги, салбаруудад үүрэг гүйцэтгэдэг алба хаагчдын эрх зүйн байдлыг нэн тэргүүнд сайжруулах, албандаа тогтвор суурьшилтай ажиллуулах, байнгын бие бүрэлдэхүүний шилжилт хөдөлгөөн буурах, тэдний ар гэр, амьдралд эдийн засгийн томоохон дэмжлэг болох юм.
Засгийн газрын тогтоолоор алслагдсан тооцогдсон цэргийн анги, салбарт тав ба түүнээс дээш жилийн хугацаанд алба хааж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт албан хаагчид энэхүү мөнгөн урамшуулал авах эрх үүснэ.
Мөнгөн урамшуулал олгоход тавигдах шаардлагаас дурдвал:
- Хугацааг бүрэн хангасан алба хаагч нь нас барсан эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө мөнгөн урамшуулал авах өргөдөл гаргах боломжгүй тохиолдолд түүний гэр бүлийн гишүүний хүсэлтээр мөнгөн урамшууллыг олгож болно.
- Мөн алслагдсан тооцогдсон цэргийн анги, салбарын алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх хугацаанд өөрөө зөвшөөрсөн тохиолдолд мөнгөн урамшууллыг итгэмжлэгдсэн этгээдэд олгож болохоор зохицуулсан байна.
- Харин алслагдсан тооцогдсон цэргийн анги, салбарын алба хаагч цэргийн албанаас хуульд заасан үндэслэлээр халагдсан тохиолдолд уг мөнгөн урамшууллыг олгохгүй.