ВЬЕТНАМД МАХ ЭКСПОРТОЛЖ, ЭРГҮҮЛЭЭД ЦАГААН БУДАА ИМПОРТЛОНО
2024.12.09
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

ВЬЕТНАМД МАХ ЭКСПОРТОЛЖ, ЭРГҮҮЛЭЭД ЦАГААН БУДАА ИМПОРТЛОНО

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт БНСВУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд НГУЕН ДУАН ТАНЬ-тай уулзлаа.

Манай улстай дипломат харилцааны 70 жилийн түүхтэй, “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаатай Вьетнам улс эдийн засгийн эрчимтэй хөгжлөөрөө зүүн өмнөд Азидаа төдийгүй дэлхийд тэргүүлж байгаа.

Тэгвэл тус улстай батлан хамгаалах аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, БНСВУ-д мах экспортлох, тус улсаас цагаан будаа болон бусад хүнсний бүтээгдэхүүн импортлох талаар тодорхой саналуудыг ярилцаж, ажил хэрэг болгох тал дээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиров.

БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР МОНГОЛ ВЬЕТНАМЫН ИЖ БҮРЭН ТҮНШЛЭЛД ЭРЧ НЭМНЭ.

ШИНЭ МЭДЭЭ