2024.12.03
Эдийн засаг, Худалдаа

С.Бямбацогт: УИХ болон Засгийн Газар хэлэлцэж байгаа асуудалд нухацтай хандаж байх хэрэгтэй

УИХ-ын чуулганы /2024.12.03/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. Гэхдээ УИХ 34 жилийнхээ түүхэнд анх удаа ийм байдалд орчихлоо. Тэгэхээр бид бас анхаарах ёстой. Яагаад ийм байдалд орчхов. Яагаад төсөв анх удаа ингээд хугацаандаа батлагдахгүй буцаад дахиж одоо төсвөө хэлэлцэхээр болчхов. ЗГ бас анхаарах ёстой хаана хаанаа?

Асуудал үүслээ гээд өнгөрөх биш цаашдаа бидний үүний үр дагавар бас бодох ёстой. Төсвийг бид 34 удаа баталсан УИХ хугацаандаа баталдаг байсан. Төсөв дээр Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьдаг байсан. Хэсэгчлэн болон бүхэлд нь. Тэр үед нь зарим тохиолдолд авдаг, зарим тохиолдолд авдаггүй хоригийг хүлээж авдаггүй, за авсан тохиолдолд бол нэмэлт өөрчлөлт оруулаад явдаг. Холбогдох байнгын хороо төсөв дээр ч 10 хэддүгээр хориг тавигдсан 6 удаа бүхэлд нь хориг тавьсан тийм түүхтэй юм байна лээ.

Хориг хүлээж авсан тохиолдолд Төсвийн байнгын хороо хэлэлцээд Төсвийн байнгын хороогоор ЗГ саналаа өгөөд үндсэндээ бол асуудал ингээд явчих бололцоотой байсан. Харамсалтай нь одоо бид нар ингээд шинэ дэг болгоод шинэ одоо бас хууль төсвийн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгээд ингээд явах гэж байна. Сая Б.Заяабал гишүүний хэлдэг үнэн. Төсвийн хуулийн хууль тогтоох процесс явагдаж байсан. Хуулийг Эх хууль санаачлагч, өргөн барьдаг, хэлэлцэгдсэн, шийдэгддэг, хэлэлцүүлгүүд явагддаг, эцэслэн баталдаг. Эцэслэн баталсны дараа 20 хоногийн хугацаа өнгөрөөд хууль, төрийн мэдээлэл, сэтгүүл хэвлэгдээд хүчин төгөлдөр болдог. Хориг тавигдсан нь үндсэндээ бол хууль эцэслэн батлагдаагүй хүчин төгөлдөр болоогүй л явж байхад хуулийг хүчингүй болгочхож байгаа юм.

Уг нь ингэхгүйгээр бид хоригийг хүлээж аваад Төсвийн байнгын хороо хэлэлцээд ЗГ-аас саналыг нь аваад явчихсан бол илүү амар хялбархан асуудлыг урьд нь явж байсан жишгээр шийдчих байсан. Тэгэхээр цаашдаа бид нар анхаарах ёстой. Илүү нухацтай бас асуудалтай ханддаг болъё. Эс бөгөөс алдаанууд дахин дахин гараад байж магадгүй нь.

Аймаг, нийслэл, сум, дүүрэг 2025 оны төсвөө хэзээ хэлэлцэж батлах вэ. Шахуу асуудал үүсэж байгаа. Гэтэл зарим нь мэдээлэлгүйгээс болоод төсвөө хэлэлцээд эхэлчихсэн аймгууд байна. Үүнийг асуугаад байна. Тэгэхээр энэ хүрээнд Сангийн яамнаас чиглэл өгөх хэрэгтэй. Цаашдаа ЗГ ч тэр, УИХ ч тэр, энэ хэлэлцэж байгаа, УИХ хэлэлцүүлэх асуудалдаа бас нэлээн хариуцлагатай нухацтай ханддаг байцгаая.

ШИНЭ МЭДЭЭ