Сэлэнгэ аймгийн засаг дарга, сумдын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
2024.11.30
Орон нутгийн хөгжил

Сэлэнгэ аймгийн засаг дарга, сумдын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Бүсчилсэн хөгжлийн уулзалтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Сэлэнгэ аймгийн удирдлагын баг, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нарыг хүлээн авч уулзлаа. 

ХХААХҮЯ Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаатай холбоотойгоор салбарын бодлого чиглэлээ танилцуулан, Сэлэнгэ аймагтай хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлэх ажил, төсөл хөтөлбөрүүдээ тодорхой болгон, хамтарч ажиллах талаар санал солилцжээ.

Иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, 2024-2028 онд хийж хэрэгжүүлэх ажил, орон нутагт төрийн удирдлагын чиг үүргээ хэрэгжүүлэхэд Төвийн бүсээс сонгогдсон гишүүний хувьд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ