2024.11.22
Эдийн засаг, Худалдаа
М.Бадамсүрэн: Сайд нар танаж болох зардлаа хасаж манлайлал үзүүлээрэй
УИХ-ын чуулганы /2024.11.22/-ны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Цаашид алдаагүй сайн төсөв батлах сургамж боллоо. Ерөнхийлөгчийн хоригт төсвийн алдагдлыг, сонгуулийн амлалтаа биелүүлэхэд ухралт хийхгүй байх талаар орсон. Энэ цаашдаа ус агаар мэт хэрэгтэй. Мөрийн хөтөлбөрт хувийн хэвшлийг дэмжсэн, зээл олгох асуудал их ярьсан. Ийм санал төсөв хэлэлцэхэд хэлсэн, ороогүй. Жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл маш их хэрэгтэй. Төсвийн хоригийг хэлэлцэхдээ шууд хасаж, танах биш зайлшгүй хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр дээр төсөв тавих хэрэгтэй. Сайд нар танаж болох зардлаа хасаж манлайлал үзүүлээрэй.
ШИНЭ МЭДЭЭ
"Эргэх холбоо" амжилттай өндөрлөлөө
2024.09.25