2024.11.21
С.Ганбаатар: Рояалти руу хөрвүүлж, шилжүүлэх 34,51 хувийн эдийн засгийн тооцоолол байна уу
УИХ-ын чуулганы /2024.11.21/-ны өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
МаргаретТэтчер нэг удаа хэлсэн байдаг юм. Асуудал ярихаар миний хувь хүн рүү ярих юм. Би асуудал дээрээ ялчихсан юм байна гэдэг шиг.Би асуулт асууж, асуудал ярьж байгаа. Ямар ч хувь хүний талаар яриагүй.2.5-р зүйлийн 5-ын5 дээр дээр Төрийн Эзэмшлийн хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, өөрчлөх ийм хууль орж байгаа. 5.2,5.3 дээр улс өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол 51 хувийг эзэмшинэ. Үнэ төлбөргүй гэдэг нь үнэ төлбөргүй гэсэн үг биш. Газар доор буй баялгаа үнэлж байгаа юм.
Үүнийг 51 хувийн хэмжээгээр үнэлнэ,үүнд нэмж мөнгө төлөхгүй гэсэн үг. Өөрсдөө ашигт малтмалын хайгуул хийгээгүй бол тухайн компани 34 хувийг баялгаараа бид авна гэж байгаа. Үүнийг өөрчилж УИХ-аас мэдлийн цөмийн энергийн комисс гэдэг хэлэлцээр байгуулах гэж байгаа хүмүүс өгнө. Энэ нь яам яамнаас хэдэн хүн орсон, эзэнгүй. Миний асуулт 5,2,5,3 буюу 34, 51 хувийг рояалти руу хөрвүүлж, шилжүүлнэ гэж байгаа. Энэ эдийн Засгийн тооцоог хэлж өгнө үү.
Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон ажлын хэсгийн бусад гишүүд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Нэгдүгээр тойрогт, гурван сайд хүч үзнэ
2024.05.21