МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.11.19
Эрүүл мэнд

Ц.Идэрбат: УИХ-ЫН ГИШҮҮД, БАЙНГЫН ХОРООДОД ТАНИЛЦУУЛСАН АСУУДАЛ ШИЙДЭГДЭЭД ЯВДАГ ЗАРЧИМТАЙ БАЙХ ЁСТОЙ

УИХ-ын НББХ-ны хуралдаан 2024.11.19/ Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцвэл зохих шаардлагатай асуудлууд бидэнд байна. Тухайлбал,

1. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөл, СЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Танилцуулгатай холбоотой авч хэрэгжүүлэх ажил нэлээдгүй байна. ЭМДҮЗ-ийн тайлбарыг сонссон. Төвдөө 100 гаруй ажилтантай бол 21 аймаг, 9 дүүрэг нийтдээ 60-н хэдэн хүнтэй хөл толгой нь эргэчихсэн юм шиг байгууллага байна. Монголд СЭМҮТ гэж ганц байгууллага бий. Үйл ажиллагаа нь хэцүүдсэн байна. НББХ-д хамаарах хоёр яамны уялдаа холбоо хэрэгтэй юм байна. Тэнд эмнэлэг юм уу сувилал нь мэдэгдэхээ больчихсон. 240-250 хүн насан туршдаа тэнд сувилуулаад тухайн эмнэлгийн үйл ажиллагаанд доголдол үүсгэж байгаа. Энэ нь тухайн төвийн үндсэн чиг үүрэг мөн үү, биш үү?

2. Шар хадны эмнэлгийн “Хурц”-ын тасаг гэж байдаг. Тэнд асаргаа, сувилгаа хийдэг ажилтнуудын цалин хангамжийн асуудлыг арай өөр түвшинд авч үзэхгүй бол болохгүй юм байна. УИХ төсвийн тодотголыг 11, 12 дугаар сард авч хэлэлцэхээр байгаа. Тодорхой асуудлыг үр дүнд хүргэхийн тулд хөрөнгө мөнгөнийх нь эх үүсвэрийг шийдэхээс авхуулаад асуудлууд байгаа. Тиймээс УИХ-ын гишүүд, байнгын хороодод танилцуулсан асуудал шийдэгдээд явдаг зарчимтай байх ёстой.

3. 2024.09.01-нээс Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хэрэгжилтийг мөн байнгын хороогоор танилцуулах нь зүйтэй. Яагаад гэвэл Хүүхэд хамгааллын тухай хуулийн нэг онцлог бол хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд хөрөнгө, орон тоо бүтэц дутагдалтай байсан асуудлыг шийдсэн. Ингэхдээ аймаг, сумын төсвөөсөө хүүхэд хамгааллын зардлыг Засаг дарга нь ИТХ-даа өргөн барихдаа тусгаж өгөхөөр тусгасан. 12 дугаар сарын тавны өмнө аймаг, 15-нд сумын сумын төсөв батлагдана. Тэгэхээр Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулинд заагдсан санхүүтэй холбоотой асуудал заагдаж байгаа эсэхийг бид судлах ёстой. Дараагийн хурлаар дээрх гурван асуудлыг хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөнд тусгуулмаар байна.

ШИНЭ МЭДЭЭ