МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

А.Ганбаатар: Боловсролын зээлийн сангийн талаар реалити шоу хийвэл олон нийт зөв ойлголттой болно
2024.11.13
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

А.Ганбаатар: Боловсролын зээлийн сангийн талаар реалити шоу хийвэл олон нийт зөв ойлголттой болно

Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар боловсролын зээлийн сангийн асуудлыг хэлэлцжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн А.Ганбаатар өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр “Монгол Улсын ирээдүйн боловсон хүчинг бэлтгэхэд Боловсролын зээлийн сан чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, дэлхийн шилдэг 20 их сургуульд тэнцсэн хүүхдүүдэд сургалтын төлбөрийг олгосноор тухайн сурагч төгсөж ирээд эх орондоо ажиллах зарчмаар гэрээ хийдэг. 

Сүүлийн үед уг зээлийн сантай холбоотой асуудлууд газар авч байгаа. Тэгэхээр Төсвийн тухай хуулийн 28.1 дэх заалтын хүрээнд олон нийтийн санал асуулга хэлэлцүүлгийг явуулж өгөөч гэж хэлэх гээд байна. 

МҮОНРТ бол бидний төлсөн татварын үндсэн дээр ажилладаг. Тэгэхээр эфирийн тодорхой цагаа энэхүү хэлэлцүүлэгт зориулаад боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа хэр шударга болдог эсэхийг реалити шоу хэлбэрээр хүргэх юм бол олон нийтийн дунд уг ойлголт цэгцэрнэ. Энэ тогтоол хуулийн журмаам гажихгүй болов уу гэсэн санал байна” хэмээн ярилаа. 

Түүний хувьд боловсролын зээлийн сангийн талаар зөв мэдээлэл хүргэх зорилгоор МҮОНРТ-ээр реалити шоу хэлбэрээр олон нийтэд ойлгол өгөх саналыг гаргасан юм. 

ШИНЭ МЭДЭЭ