МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Тайван жагсаал, цуглаан хийх эрх” судалгааны үр дүнг танилцуулжээ
2024.11.18
Хүний эрх

“Тайван жагсаал, цуглаан хийх эрх” судалгааны үр дүнг танилцуулжээ

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн хуралдаан өнөөдөр боллоо. 

Бүлгийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, мэдээлэл сонссон байна. 

“Гашуунсухайт- Ганцмод” төмөр замын хилийн холболтын бүтээн байгуулалтын явцын талаар Ерөнхий сайд болон Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд мөн Зам, тээврийн сайд нар оролцож мэдээлэл танилцуулга хийлээ.

“Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, эрүүл аюулгүй байдлыг хангах” асуудлын хүрээнд НЗДТГ-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан 1-р орлогч, НЗДТГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга, “Тавантолгой түлш” ХХК-ний Гүйцэтгэх захирал мөн ерөнхий менежер нар хийгдэж буй ажлын талаар мэдээлэл хүргэжээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ганбаатар “Тайван жагсаал, цуглаан хийх эрх” судалгааны үр дүнгийн талаар хуульч, судлаач Д.Оросоогийн хамтаар бүлгийн гишүүдэд танилцуулсан байна. 

ШИНЭ МЭДЭЭ