2024.11.18
Орон нутгийн хөгжил
"Монгол тэмээ – тогтвортой хөгжлийн боломж” зөвлөлдөх хурал боллоо
Төрийн ордонд "МОНГОЛ ТЭМЭЭ – ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОМЖ” зөвлөлдөх хурал энэ сарын 15-ний өдөр зохион байгуулагдлаа. Уг хуралд тэмээ бүхий найман аймгийн 50 гаруй тэмээчид оролцлоо.
Тухайлбал, Өмнөговь аймгас МУ-ын гавьяат малчин, тэмээчин Г.Бүд, Улсын алдарт уяач М.Мөнхбаян, улсын аварга тэмээчин Х.Далантай, улсын аварга малчин Б.Хадбаатар, аймгийн аварга малчин, тэмээчин Э.Эрдэнэтулга, аймгийн тэргүүн уяач Д.Цэцэгмаа, тэмээчин Ж.Шинэбат нарын тэмээчид болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Түүнчлэн Өмнөговь аймгийн Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд бий болсон нутгийн брэнд Ингэний сүүний үйлдвэр бүтээгдэхүүний дээжээ танилцууллаа.
Мөн тэмээний ноосны үйлдвэр, ботгоны мөнгө зэрэг нь жишиг болж тэмээчид орон нутагтаа санаа авч хэрэгжүүлэх талаар ярилцав.
Дэлхий дээр 1 сая орчим хоёр бөхт тэмээ байдгаас 50% нь буюу 475,0 мянга гаруй нь манай улсад байна. Үүнээс 170-аад мянган тэмээ нь Өмнөговь аймагт байгаа юм.
Тэмээчдээ хөдөлмөрийг нь үнэлэх, улсын цол олгох, ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж зах зээлд гаргах, түүхий эдийг боловсруулах, тэмээний уралдаан, тэмээн соёлыг дэлхийд таниулах гээд говь нутгийнхаа тэнгэрлэг сүргийг хайрлан хамгаалах талаар Өмнөговь аймаг маань олон ажлыг санаачлан анхдагч болсоор ирсэн билээ.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28
УС СУДЛААЧ ЭРДЭМТЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024.10.23
НУТГИЙН ЗАМ ҮРГЭЛЖЛЭХ ХЭРЭГТЭЙ ЮУ?
2024.09.23