МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Хэрлэн: Төрийн албаны тухай хуульд байгууллагуудын эрх, үүрэг холилдчихсон байна
2024.09.05
Хууль, эрх зүй

Б.Хэрлэн: Төрийн албаны тухай хуульд байгууллагуудын эрх, үүрэг холилдчихсон байна

УИХ-ын гишүүд өнөөдөр Төрийн албаны зөвлөл, түүний дэргэдэх Ёс зүйн хороонд өнөөдөр ажиллалаа.

Тус уулзалтад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Э.Болормаа, Ж.Баярмаа, С.Эрдэнэбат, С.Зулпхар, Б.Хэрлэн нар оролцсон юм. 

Уг асуудлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Төрийн албаны тухай хуулинд байгууллагуудын эрх, үүрэг, хүний нөөцийн удирдлагын тухай ойлголт холилдчихсон нь эрх мэдлийн хувьд сул дорой болгож байна. Энэ зааг, ялгааг арилгах зорилгоор эрх зүйн зохицуулалтыг шинэчилнэ" гэлээ.