МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Хүрэлтогоот-2024” эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодров
2024.11.09
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Хүрэлтогоот-2024” эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодров

Эдийн засаг хөгжлийн яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн сан, Монголын Залуу Эрдэмтдийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг “Хүрэлтогоот-2024” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр амжилттай боллоо. 

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь “Байгалийн ухаан”, “Газарзүй-Геологи”, “Анагаах ухаан”, “Нийгэм-хүмүүнлэг”, “ХАА-Биологи”, “Эдийн засаг-бизнес”, “Технологи-Инновацийн салбар” гэсэн шинжлэх ухааны 7 салбарын хүрээнд шилдгүүдээ тодруулжээ.  
Энэ жил 200 гаруй бүтээл ирснээс 84 илтгэл хэлэлцүүлж, 14 судлаач эрдэмтэн залууст Эдийн засаг хөгжлийн яамны сайдын Грант 10 сая төгрөгийг гардуулсан байна.

Өдгөө 24 дэх удаагаа шилдгээ тодруулж буй "Хүрэлтогоот" эрдэм шинжилгээний хурлыг 2001 онд анх байгалийн ухааны салбарын хүрээнд академич Д.Рэгдэл, Т.Галбаатар нарын санаачлагаар эхлүүлж байжээ.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Рэгдэл оролцож, эрдэм шинжилгээний хуралд хичээл зүтгэл гарган оролцсон судлаачдад амжилт хүсэж, цаашид дэмжин ажиллахад нээлттэй байх болно гэдгээ илэрхийлэв. 

ШИНЭ МЭДЭЭ