2024.11.14
Улстөр
М.Бадамсүрэн: Ерөнхийлөгчийн зарлигаар зохицуулалт хийгдээд явж буй харилцааг цөмийн энергийн тухай хуульд оруулж өгөх ёстой!
УИХ-ын чуулганы /2024.11.14/-ний өдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
Цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс нь үл хамаараад стратегийн ордод хамааруулна гэж цөмийн энергийн тухай хуулийн 6.1-т заасан. Стратегийн ордтой адилтгаж үзэж байгаа нь ашигт малтмалын хуульд мөн зааснаар стратегийн орд гэж юу гэдгийг Монгол Улсын ҮАБ, нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөхүйц эрдэс баялгийн хуримтлал ордыг хэлнэ гэж заасан. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг байна.
Үүнд нэгдүгээрт, цацраг идэвхт ашигт малтмал, хоёрдугаарт, газрын ховор элемент, гуравдугаарт, газрын тос гэсэн гурван ашигт малтмалыг ҮАБ-ын зөвлөлд танилцуулж байх, ашигт малтмалын газар буюу Засгийн газрын агентлаг тусгай зөвшөөрлийг олгодог, эрх шилжүүлдэг биш зөвхөн ЗГ-ын хуралдаанаар шийдвэрлэдэг байх талаар зарлиг гаргаад хэрэгжүүлээд явж байгаа мэдээллийг ЭЗБХ-ны хуралдаан дээр миний хувьд асуулт асууснаар мэдэж авсан.
Өмнөх долоо хоногт ЭЗБХ болон АБГББХ-ны хуралдаан дээр зарчмын зөрүүтэй санал гаргаж, санал хураалгасан. Үүн дээр ойлголт дутуу явсан шиг байна лээ. Өөрөөр хэлбэл Цөмийн энергийн тухай хуулийг өргөн барьж байгаа энэ үед ерөнхийлөгчийн зарлигаар зохицуулалт хийгээд явж байгаа харилцааг уг хуульд оруулж өгөх ёстой!
Түүний асуултад, Аж үйлдвэр, эрдэс баялагийн сайд Ц.Туваан хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
"Эргэх холбоо" амжилттай өндөрлөлөө
2024.09.25