БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ян Жинтай албан уулзалт хийж, Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийг нээх талаар санал солилцлоо
2024.11.08
Эдийн засаг, Худалдаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ян Жинтай албан уулзалт хийж, Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийг нээх талаар санал солилцлоо

Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсэд хөрөнгө оруулалт татаж, шаардлагатай дэмжлэгийг үзүүлж бүх талын ойлголцлыг бий болгосноор олон улсын жишиг бүс бүтээн байгуулах бололцоотой юм.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг дэмжих, дэд бүтцийг цогцоор нь барьж дуусгах зорилтыг дэвшүүлэн хамтын ажиллагааны бүсийн Монгол талын 300 га газрын дэд бүтцийг шийдэж, хамтын ажиллагааны бүсийг нээх суурь нөхцөлийг хангасан. Улмаар 2027 онд багтаан 900 га газрын дэд бүтцийг бүрэн шийдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ян Жин Монгол, Хятад хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, иж бүрэн стратегийн түншлэл тогтоосны 10 жилийн ойн хүрээнд хоёр улсын хамтын ажиллагаа бүх салбарт идэвхжиж буйд баяртай байгаагаа илэрхийлж, Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг нээхэд шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлж, хөрөнгө оруулалт татах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийг нээснээр үйлдвэрлэл, тээвэр логистик, аялал жуулчлал, үйлчилгээний бизнес түлхүү хөгжиж 2.500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд гаргах боломж бүрдэнэ, 2030 онд 15.000, 2034 онд 18.000 ажлын байр шинээр бий болж экспортын бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо бий.

ШИНЭ МЭДЭЭ