2024.11.04
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
ЭХ ОРНЫ ХҮҮ БОЛСОН ЭР ЦЭРГҮҮДДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ
Энэ залууг Зэвсэгт хүчний 326-р ангийн байлдагч Д.Мөнхжаргал гэдэг.
Хэдхэн хоногийн өмнө цэргийн албанд татагдан иржээ.
Дөнгөж амаржсан эхнэр, сар ч болоогүй нярай хүүхдээ орхиод ирснийг нь онжавуудаас нь дуулаад уулзаж ярилцлаа. Боломгүй бол албыг нь дүйцүүлэх хэлбэрээр хаалгаж болох санал тавьлаа.
Харин мань хүн зорьж ирсэн эр цэргийн албаа нэр төртэй хаагаад эхнэр охин, ижий аавдаа очноо л гэж байна.
Эр хүн хэлсэн зорьсондоо ийм түс тас байх сайхаан.
Мөнхжаргал шиг олон сайхан залуус маань цэргийн алба хаах нэг жилийн хугацаанд англи хэл, компьютерын анхан шатны мэдлэгтэй, жолооны үнэмлэхтэй болоод халагдана даа.