2024.10.31
Орон нутгийн хөгжил
БОЛОВСРОЛЫН САЛБАРТ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЭД ЗҮЙЛСИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ ДУУСЛАА
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт 2024-10-31-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн нийт 7 сургуульд сурагчийн ширээ сандал гардуулж өглөө.
Ингэснээр Ховд аймагт хийгдсэн боловсролын салбарын 1.5 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжүүд сургууль, цэцэрлэгүүддээ очиж дууслаа. Энэ үеэрээ “Алтан хонх” танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулж 200 гаруй сурагч оролцлоо.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хэлэхдээ, "Багш сурагчид маань хүлээн авсан эд зүйлс, тоног төхөөрөмжүүддээ өөриймсөг сэтгэлээр хандаж, боловролын салбарт эргэлт гаргана гэдэгт эргэлзэхгүй байна" гэв.