Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эрчимжүүлэхээр боллоо
2024.11.06
Эдийн засаг, Худалдаа

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын төслүүдийг эрчимжүүлэхээр боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай Шанхай хотноо албан ёсны уулзалт хийж, хамтын ажиллагааны 8 баримт бичигт гарын үсэг зурж, хүчин төгөлдөр болгов.

  • ”Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
  • ”Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"
  • Харилцаа холбооны салбарын хүртээмж, чанар, хяналтыг сайжруулах төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр,
  • Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ын Худалдааны яам хоорондын ногоон хөгжлийн салбар дахь хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг,

Монгол Улсаас БНХАУ-д экспортлох тэжээлийн зориулалттай уураг болон өөх, тосны мал эмнэлэг, ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон БНХАУ-ын гаалийн ерөнхий газар хоорондын протокол зэрэг багтлаа.

Ингэснээр олон жил гацаанд байсан Гашуунсухайнт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл хэрэгжиж, "Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”,-ын бүтээн байгуулалт эрчимжих боломжтой боллоо.

“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийг хэрэгжүүлснээр баруун бүс болон Алтай-Улиастай эрчим хүчний системийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоосоо хангана.Их ачааллын үед төвийн эрчим хүчний системийг дэмжин ажиллах бололцоо бүрдэнэ.

ШИНЭ МЭДЭЭ