Б.Мөнхсоёл: Макро эдийн засаг 2026,2027онд тооцоолсноор явж чадахгүй бод өөр гарц бий юу?
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
Төсөв хэлэлцэх үе, шат ид өрнөж байна. Анх удаа сонгогдсон гишүүний хувьд олон зүйл сурч, ажиглаж, дүгнэлт саналаа дотроо боловсруулаад явж байна. Төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх явцад хэлж байсан. Зарчмын өөрчлөлт хийхгүй бол цаг нь оройтсон байна. Төсвийн хэлэлцүүлгүүд чуулганы танхимд болон байнгын хороод дээр, сошиал орчинд өөр өөр явагдаж байна. Төсөв боловсруулах хангалттай сайн цаг өгөх хэрэгтэй. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Аудитын үндэсний газраас маш олон эргэлзээтэй дүгнэлт гаргаж байна. Энэ дүгнэлтийг зарим гишүүд улс төр хийх зорилготой яриад явж байна. Миний хувьд асуудлыг шийдэхээр явж байна уу, улс орны хөгжлийн төлөө явж байна уу,зөвхөн улс төрийн өөрийн имиж бүрдүүлэхээр явж байна уу гэдгийг анхааралтай ажиглаж байгаа.
Төсөв хэлэлцэх явцад цаг хугацаа шаардлагатай байна. Маш их ажилласан Засгийн газраас оруулж ирж буй Төсвийн тухай хуулийг их хурлын гишүүд худлаа, үнэн ирц бүрдүүлээд, байнгын хороодоор орсон болоод явж байгаа нь их хурлын гишүүдийн нэр хүндэд асуудал дагуулж байна. Нэг асуудлыг нэг гишүүн инфляц, эдийн засгийн өсөлт дээр нэгээс доошгүй давтан хэлж байна. Үүнийг 10 аас доошгүй гишүүд давтан хэлж байна. Дахиад хэлье 2026-2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл дээр инфляцыг 5 хувь түүний дараагийн жил 4 хувь гэж тооцсон. Үүнийг би итгэхэд бэрх гэж харсан хэвээрээ байгаа. Яагаад гэвэл төсөв тэлж байгаа, дагаад эдийн засаг хална. Нөгөө талдаа мөнгөний болон төсвийнхөө уялдаатай бодлогыг алдаж явж байна. Төсөв тэлж байна, мөнгөний бодлого хэрэгжих орон зай хумигдаж байна. Ээлжит бус чуулганаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.3-ыг өөрчлөөд зардлыг ДНБ-тэй харьцуулахад 30 хувиар өсөхгүй гэж тооцдог байснаа үгүйсгэж,нийт төсвийнхөө энэ хэмжээг 35 хувиас хэтрүүлэхгүй байх саналыг оруулмаар байгаа юм.