МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Найдалаа: ХҮН намын хувьд Францын талтай хамтран хэрэгжүүлэх ураны төслийг цаг алдалгүй хийх ёстой гэж үзэж байгаа
М.Найдалаа УИХ-ын гишүүн
2024.10.28
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Б.Найдалаа: ХҮН намын хувьд Францын талтай хамтран хэрэгжүүлэх ураны төслийг цаг алдалгүй хийх ёстой гэж үзэж байгаа

УИХ дахь ХҮН намын улс төрийн зөвлөл хуралдаж, хоёр асуудал хэлэлцжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн М.Найдалаа мэдээлэл хийлээ.

Тэрээр "Эрчим хүчний салбар Монголын нийгмийг хойш нь татагч болж хувирсан. Тиймээс эрчим хүчний реформыг зайлшгүй хийх ёстой. Эрчим хүчний реформ хийнэ гэхээр үнэ тариф яриад байдаг, асуудал нь мөн боловч жижиг асуудал. Хамгийн чухал нь засаглалын асуудал. Цахилгаан станцаасаа авахуулаад нүүрсний уурхай, дамжуулах хүртлээ төрийн өмчит компани нь үр ашигтай ажиллаж чадаж байна уу. Үр ашгийг нь сайжруулах ёстой.

Ингэж байж реформ явагдана. Эрчим хүчний салбар дээр гадаадын хөрөнгө оруулалт, ногоон хөрөнгө оруулалт татахад чиглэсэн эрх зүйн орчин 2001 оноос хойш шинэчлэгдээгүй. ХҮН нам хамтарсан Засгийн газарт орсон шалтгаан бол эрчим хүчний реформ.

Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь Францын “Орана” компанитай хэрэгжүүлэх ураны төсөл. Н.Учрал сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Уг гэрээтэй холбоотой мэдээллийг сонслоо. ХҮН намын хувьд Францын талтай хамтран хэрэгжүүлэх ураны төслийг цаг алдалгүй хийх ёстой гэж үзэж байгаа.

Монгол Улсад хэрэгжсэн Оюутолгой, нефть байгуулах үйлдвэр зэрэг том төслүүд дээр гарсан алдаа оноог сайтар дэнслээд дахин тийм алдаа гаргахгүйгээр ураны төслийг цаг алдалгүй хэрэгжүүлэх ёстой. Гэрээ нь Монгол Улсын хөгжилд нэмэр болохуйц, газрын хэвлий дэх баялаг иргэдэд тэгш хүрэхүйц, алдаа оноогүйгээр хийгдэх ёстой" гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ