МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БҮСҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН “ШИНЭ СТАНДАРТ” УРИАН ДОР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2024.10.28
Улстөр

БҮСҮҮДИЙН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН “ШИНЭ СТАНДАРТ” УРИАН ДОР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган-2024” боллоо. “Бүсүүдийн хөгжлийн Үндэсний чуулган-2024”-нд аймгуудын төлөөлөл оролцож, аймаг, орон нутгийн павильон ажиллуулж, үзэсгэлэн гаргаж байна. Мөн аж ахуйн нэгж, олон улсын байгууллагууд Бүсчилсэн хөгжлийн хүрээнд хэрэгжүүлэх, хамтран ажиллах санал, төслөө танилцуулж байна.

Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган-2024”-д Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцуулж, Бүсчилсэн хөгжлийн талаар илтгэл хэлэлцүүлж, салбарын сайд нар асуултад хариулсан бол яг одоо бид Зүүн бүсийн хөгжил, хамтын ажиллагаа, орон нутгийн хөгжил, бизнесийн орчин дахь хамтын ажиллагааны талаар шууд нэвтрүүлгээр дамжуулан хэлэлцэж эхлээд байна.

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарлаж, УИХ-ын чуулганаар "Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ыг батлан гаргасан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" хамтарсан Засгийн газрын гэрээнд “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг хэрэгжүүлэхээр тус тус тусгасан юм.

Эдгээр бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүсүүдийн хөгжлийг хязгаарлаж буй орон зайн хүчин зүйлсийг шуурхай шийдвэрлэх, харилцан санал солилцож, нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, орон нутаг, иргэний төлөөллийг оролцуулсан "Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган-2024"-ын "Шинэ стандарт" уриан дор зохион байгуулж байна.

Үдээс хойш бүсүүдийн хөгжлийн талаар 7 салбар хуралдаан бүс, бүсээр болж, хамтарсан төслүүдийг танилцуулж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, чуулганд оролцогчдоос зөвлөмж гаргах юм.

ШИНЭ МЭДЭЭ