МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.23
Боловсрол

О.Саранчулуун яагаад УИХ-ын гишүүн болохоор шийдсэн бэ?

УИХ-ын О.Саранчулуун УИХ-ын гишүүнээр ажиллах болсон талаараа сэтгэл судлаач Б.Золзаяатай ярилцжээ.

Түүнд олон шалтгаан байсан ба энэ тухайгаа, “Хэдэн жилийн өмнөөс ХСҮТ дээр “Даван туулагч” гэх уулзалтуудыг хийдэг байлаа. Үүнд, хөл тайруулахын өмнө ба дараа, сэргээн засах болон ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлаар хүмүүстэй их уулздаг байсан.

Нэг өдөр Энэтхэг Монголын хамтын ажиллагааны “Алтан Жагар” гэх байгууллагаас холбогдож, хөлөө тайруулсан 600 хүн байвал тухайн байгууллагаас үнэгүй хөл хийж өгөх тухай хэлсэн. Тиймээс нийгмийн цахим сүлжээгээр зарлаж 800 гаруй хүний бүртгэлийг явуулсан юм. Тэр үед надад маш олон хөгжлийн бэрхшээлтэй хүн хандаж, асуудлуудаа хэлж байлаа.

Тэр үед би, “Үнэхээр төр засгийн хийж байгаа ажил хүнд хүрдэггүй юм уу, эсвэл тэд өөрсдөө олж мэдэхгүй байна уу” гэдэг асуулттай тулсан. Энэ дунд ямар асуудал байна вэ гэдгийг үнэхээр мэдэхийг хүссэн. Эхний шалтгаан энэ. Харин цаашилбал, МАН жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй хүн оруулах. Тэр дундаа олон нийтийн санал асуулгаар тодруулсан. Үүнд миний нэр явсаар байсан...” 

 Жич: Ярилцлагыг бүтнээр нь дээрх видеоноос үзнэ үү.

 

ШИНЭ МЭДЭЭ