С:Бямбацогт: Хурын шим, газрын өгөөжөөс арвин ургац авч ахиу ашиг хүртэх боломжтой
2024.10.21
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

С:Бямбацогт: Хурын шим, газрын өгөөжөөс арвин ургац авч ахиу ашиг хүртэх боломжтой

Монгол Улс атар газар эзэмшсэний 65 жилийн ой, “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж буй “Алтан намар-2024” ургацын баяр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгуулагдав.

Уг арга хэмжээнд иргэд өөрсдийн тарьж ургуулсан жимс хүнсний ногоо, тариа буудайны дээжээсээ дэлгэн тавьж, худалдан борлуулав.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд С:Бямбацогт хэлэхдээ, 

"Манай цэргийн ангиуд өөрсдийн талбайд хүнсний ногоогоо тарьж дотоод хэрэгцээгээ хангадаг. Цаашид зөвхөн төмс, хүнсний ногоо тарьж дотоод хэрэгцээгээ хангах бус илүү үр ашигтай тариалалт хийж өндөр үнэтэй эрдэнэшиш, наранцэцэг, гурвалжин будаа зэргийг тариалж зах зээлд нийлүүлэн анги салбарынхаа санхүүгийн эх үүсвэрийг сайжруулах бололцоо байна" гэв.

ШИНЭ МЭДЭЭ