2024.10.18
Эдийн засаг, Худалдаа
Г.Уянгахишиг: Төсвийн тодотгол хэлэлцэж байхад гаргасан алдааг давтаж болохгүй
УИХ-ын чуулганы /2024,10,18/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:
Өмнө нь Төсвийн тодотгол хэлэлцэж байхад давтагдаж байсан алдааг давтах гэж байна. Төсвийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Үүний үр дүнд УИХ-аас Дэгийн тухай хуулийн дагуу гишүүд асуулт асуу, үг хэлсний дараа Төсвийн төсөл нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шалгуур дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлага улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх талаар санал хураалт явуулна гэж байгаа. Иймд бид өнөөдөр санал хураалт хийх шаардлагатай болж байна.Гэтэл Дунд хугацааны Төсвийн хүрээний мэдэгдлийн тусгай шаардлагад төсөв нийцээгүй, дүн нь өөр байгаа. Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө сая яригдаад дуусаж байна. Үүнд нийцсэн эсэхэд яаж санал өгөх вэ. Үүн дээр төсөв хэлэлцэхийг хойшлуулах горимын саналтай байна.
Түүний асуултад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хариуллаа.