Байгальд ээлтэй хөгжлийн асуудлаар дээд хэмжээний уулзалт боллоо
2024.10.17
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Байгальд ээлтэй хөгжлийн асуудлаар дээд хэмжээний уулзалт боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2021 оноос хойш байгаль орчны салбарт Монгол Улсаас нэгдэн орсон үндсэн тулгуур олон талт гэрээ болох Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал болон Цөлжилттэй тэмцэх асуудлуудыг зохицуулдаг РИО-гийн 3 конвенцуудын Талуудын бага хурлыг угтан оролцогч талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг жил бүр зохион байгуулж ирсэн.

Энэ жилийн хувьд байгаль орчны тулгуур конвенцуудын хэрэгжилтийг хангах, төрийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, залуучуудын байгууллагын оролцоог нэмэгдүүлэх, олон улсын байгууллагууд, салбар хоорондын уялдааг хангах, байгаль орчны тулгамдсан асуудлуудын шийдлийг эрэлхийлэн хэлэлцэж хэрэгжилтийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэгдсэн байна. Хэлэлцүүлгийн зорилго нь нэгдэн орсон конвенцуудын хүрээнд хүлээсэн үүрэг, амлалт, түүний биелэлт, байгаль орчны парадигм өөрчлөлтөд бэлэн байгаа эсэхийг үнэлэх, тэгш хүртээмжтэй оролцоог хангах, улмаар Монгол улс 2026 онд хүлээн авах Цөлжилтийн тэмцэх тухай конвенцын Талуудын 17-р бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсаас олон улсад дэвшүүлэх “Газрын талаарх урт хугацааны хөтөлбөр”-ийн үндэслэл, үзэл баримтлал, зорилтыг тодорхойлоход оршино.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран 4 дэх жилдээ зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэг нь нээлттэй, бүх салбарын оролцогч талуудыг хамруулан шинэлэг байдлаар зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт Улаанбаатар хот дахь дипломат төлөөлөгчдийн газар, олон улсын байгууллагууд, төр болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд, хүүхэд залуучуудын төлөөлөл 70 орчим байгууллагын 180 гаруй оролцогчид оролцож байна.

ШИНЭ МЭДЭЭ