Монгол, Туркменистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр ажиллана
2024.10.14
Гадаад харилцаа

Монгол, Туркменистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Туркменистан Улсад төрийн айлчлал хийлээ.

Төрийн айлчлал амжилттай үргэлжилж, хоёр улсын хамтын ажиллагааны агуулга, цар хүрээг тэлсэн онцлох үйл явдал боллоо.

​Худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Туркменистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр томилогдон ажиллахаар болов.

​Монгол Улсын Засгийн газрын уул уурхайн бус экспортын түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааг дэмжих, нэмэгдүүлэх бодлогын дагуу Төв Азийн улс орнуудтай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг цогцоор нь хөгжүүлэхээр ажиллаж байна.

ШИНЭ МЭДЭЭ