ЗТХ-ИЙН САЙД БАЙХДАА ЭХЛҮҮЛСЭН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛЧЛАЛ ЖИНХЭНЭ УТГААРАА ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2024.10.11
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

ЗТХ-ИЙН САЙД БАЙХДАА ЭХЛҮҮЛСЭН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛЧЛАЛ ЖИНХЭНЭ УТГААРАА ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

АНУ-ын агаарын гол тээвэрлэгч, дэлхийн хамгийн том агаарын тээврийн компани "United Airlines" 2025 оны 5 дугаар сарын 01-нээс Монгол Улс руу нислэг үйлдэхээр төлөвлөж байгаагаа албан ёсоор зарлалаа.

2023.10.20-нд МУ болон АНУ-ын Засгийн газар хооронд агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх, хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж;
2023 онд МУ-ын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлалын үеэр “Агаарын тээврийн тухай Монгол улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т МУ-ын ЗТХ-ийн сайдын хувиар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Тээврийн сайд Пит Буттэжэйж нарын хамт гарын үсэг зурж;
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буангантай шат дараалсан уулзалтуудыг зохион байгуулж шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлыг эрчимтэй өрнүүлж байсны үр дүн өнөөдөр гарч байна.

ШИНЭ МЭДЭЭ