2024.10.16
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ ИННОВАЦЫГ НЭВТРҮҮЛЭХЭД БНТурк УЛСТАЙ ХАМТАРНА
БНТурк улсаас МУ-д суугаа онц бөгөөд бүхэн эрхт элчин сайд Зафер Атештай уулзлаа.
Уулзалтаар хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцааг өргөжүүлэх, аж үйлдвэрийн нэгдлийг хөгжүүлэх замаар орчин үеийн дэвшилтэт техникийг үйлдвэрлэх боломжийн талаар санал солилцлоо.
Мөн Турк улсад батлан хамгаалахын чиглэлээр суралцах оюутны тоог нэмэгдүүлэх талаар ярилцав.
Цаашид салбарын боловсон хүчний бодлогод шинэчлэл хийж эрэлттэй мэргэжлээр боловсон хүчнээ үе шаттай бэлтгэх бодлогыг баримтлан ажиллана.