МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.17
Эдийн засаг, Худалдаа

Д.Бум-Очир: Багш нарыг ипотекийн зээлд хамрагдах нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд монголбанк анхаарах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир:

Олон гишүүд зээлийн хүүг бууруулах тухай асуудлыг ярилаа. Монголбанк зовлонгоо ч тоочиж байна. Үүнийг ойлгож байна. Орлого багатай иргэддээ зориулаад нийгмийн зорилтот бүлгүүддээ хандаад хүү багатай зээл гаргахад ажиллавал яасан юм.

Тухайлбал, орон нутагт ипотекийн зээл 3%-тай яригдаад байгаа шүү дээ. Үүн дээр нэмээд жишээ нь, цалин болон орлого багатай иргэд буюу багш нарыг хэлж болно. 46 мянган багш нар ихэнх нь зээлд хамрагдаж чадаагүй байгаа шүү дээ. Тэр дундаа залуу багш нар хамрагдаж чадахгүй байгаа. Залуу багш нарын орон сууцтай болох боломж бүрдээд ирэхээр, багшийн ажлаа хийх сонирхол ч нэмэгдэх ач тустай юм. Үүн дээр Монголбанк сайн анхаарах хэрэгтэй!

ШИНЭ МЭДЭЭ