2024.10.08
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
БАТЛАН ХАМГААЛАХЫН СЭРГЭЛТ ХҮРТЭЭМЖТЭЙ ТӨСӨВ-ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ
Монгол Улсын Засгийн газраас хорин жил хүлээгдсэн Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний алба хаагчдын онцгой нөхцөл байдлын нэмэгдлийг 25% болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн ирэх онд төрийн албан хаагчийн цалинг 6%-иар нэмэгдүүлэхээр Засгийн газраас төлөвлөөд байгаа бөгөөд энэхүү нэмэгдэлд Зэвсэгт хүчний алба хаагчид бүрэн хамрагдана.
2025 онд Батлан хамгаалах салбарын урсгал зардлыг 30%, хөрөнгө оруулалтыг 4 дахин нэмэгдүүлнэ.