2024.09.30
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Монголын хуульчдын холбоотой хамтран сургалт зохион байгууллаа
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас “Монголын хуульчдын холбоо”-той хамтран хуулийн этгээдийн улсын бүртгэгчдийн ур чадварыг нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр “Монголын хуульчдын холбоо”-ны сургагч багш Т.Мөнх-Эрдэнэ “Захиргааны акт, түүнийг хянах”, Г.Оюунболд “Зөрчлийн тухай хуулийн ерөнхий, тусгай анги”, Хууль зүйн ухааны доктор Б.Оюунжаргал “Компанийн бүртгэлтэй холбоотой хүчин зүйлсийн онцлог, зорилго” сэдвүүдийн хүрээнд сургалтыг хийлээ.
ШИНЭ МЭДЭЭ
ЧИГЛЭЛ ӨГӨХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024.09.26
Иргэдэд ээлтэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэв
2024.08.26