С.Одонтуяа: Шинээр мод тарьж ургуулахын зэрэгцээ ой модоо хөнөөлт шавжаас хамгаалах нь чухал
2024.10.07
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

С.Одонтуяа: Шинээр мод тарьж ургуулахын зэрэгцээ ой модоо хөнөөлт шавжаас хамгаалах нь чухал

Манай улсын хэмжээнд 19 сая га ойн сантай. Нийт газар нутгийн 8.2 хүрэхгүй хувийг ой бүхий талбай эзэлдэг. Энэхүү ойн нөөцийг нэмэгдүүлэх, хамгаалах зорилгоор хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд бид 60 сая дах модоо тарьж ургуулахаар ажиллаж буй сайн мэдээ байна. Үүний зэрэгцээ ойн хортон шавжид идэгдэж буй ой модны тоо жил бүр өсөж буй муу мэдээ ч бий.

Энэ талаар Архангай аймгийн Их тамир сумын ойн бүсэд зохион байгуулсан “Бүтээмжийн цаг” хэлэлцүүлэгт оролцсон тус аймгийн мэргэжилтнүүд онцлон ярьж байлаа. 2024 онд нийт улс, орон нутгийн төсвөөр 105 мянган га талбайд шавж устгал хийсэн ч цаана нь 391 мянган га талбай үлдэж, зөвхөн 3/1 талбайд энэхүү ажил явагджээ. Өнгөрсөн жил энэ ажилд 20 гаруй тэрбум төгрөг зарцуулсны 6 тэрбумыг Архангай аймагт зарцуулж, 2024 онд 75 мянган га талбайн 8 га талбайд хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийжээ.

Хөнөөлт шавжийг хүрэнцэр хэлбэр дээрээ байхад буюу 20 хоногийн дотор энэ ажлыг хийж дуусгах ёстой. Энэ богино хугацаанд улсын хэмжээнд ганц онгоцоор хүн явах боломжгүй ойн гүнд шүршдэг . Харин хүн явах боломжтой газраар үүргэн шүршигчээр шүршиж, хортон шавжтай тэмцдэг. Үр дүнд нь ой мод эргэж хурдан сэргэдэг байна. Архангай аймагт 2022 онд 20 мянган га талбай, 2023 онд 30 мянган га талбай хөнөөлт шавжид өртөж байсан бол 2024 онд үүнээс  ихэссэн.

Иймд ойн хортон шавжтай тэмцэх аргыг нарийвчлах орчин үеийн техникийн шийдэл ашиглах, инновац нэвтрүүлэх, бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулах зэрэг зайлшгүй хийж хэрэгжүүлэх ажил их байгаа талаар салбарын мэргэжилтнүүд санал, санаачилга, шийдэл хэлсэн юм. Мөн улсын төсвийг үр дүнтэй зарцуулахад тендерийг цаг хугацаанд нь зарлах, энэ эрхийн орон нутагт шилжүүлж орон нутгийн аж ахуй нэгжүүдийг үүнд татан оролцуулах зэрэг гарц, шийдэл байгааг мэргэжилтнүүд хэллээ.

“Бүтээмжийн цаг” хэлэлцүүлгийг санаачлан хэрэгжүүлж буй С.Одонтуяа сайдын хувьд энэ жилдээ амжиж Монгол Улсын хэмжээнд ойн хортон шавжтай тэмцэх ажлыг үр дүнтэй, бүх талбайг хамарч хийхэд анхаарч ажиллахаар илэрхийллээ. Шинээр мод тарьж ургуулахын зэрэгцээ ой модоо хөнөөлт шавжаас хамгаалах нь чухал гэдгийг онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ