МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.04

Х.Тэмүүжин: Монгол Улс иргэн рүүгээ хуульгүйгээр халддаг. Иймд хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийг оруулж ирэх шаардлагатай!

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.04/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. 

 УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

Үндсэн хуулийн цэц дээр цагдаагийн албаны хуульд байгаа нэг заалт дээр цэцээс дүгнэлт гарсан. Иргэний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж байна. Хүний эрхийг дордуулсан маягтай хэрэглэж байна гэх үндэслэлээр. Цагдаагийн байгууллагын хуульд байгаа учир цэц үүнийг авч хэлэлцэж байгаа учир, хуульгүйгээр ийм үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд цаана нь цөөнгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, АТГ, хил хамгаалах газар гэх мэт.  Тиймээс УИХ, тэр дундаа хууль зүйн байнгын хороо үүн дээр мэргэжлийн үүднээс асуудалд хандах хэрэгтэй. Ер нь Байгууллагын даргын заавар журмаар эсвэл ерөнхий прокурорын гаргасан  журмаар иргэний үндсэн эрхэд халддаг байдлыг зогсоох цаг болсон!

Монгол Улсын үндсэн хуульд маш тодорхой заасан байгаа. Үүнд, иргэний эрх, эрх чөлөөг гагцхүү хуульд заасан үндэслэл журмаар хязгаарлана гэж. Гэтэл манай улсад байгууллагын даргын гаргасан заавар, журмаар хязгаарладаг үйл явдал 30 жил оршин тогтнож байна. Тухайлбал, гаалийн байгууллага иргэний өмч, хөрөнгөд үзлэг нэгжлэг хийх, битүүмжилж хурааж авах, тухайн хүнийг түр саатуулах үйл ажиллагаа явуулахдаа авлигын газрын даргын гаргасан журмаар явж байгаа. Цагдаагийн байгууллагад л ганцхан хууль явж байгаа. Тэгэхээр хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль маш их хэрэгтэй байна. Иргэний өмч хөрөнгө, бие, орон байр гэдэг нэг л объект. Үүнийг байгууллага бүр өөрийнхөө өнцгөөр, өөрийнхөө журмаар хандаж огт болохгүй. Хуулийн нэг стандарт байх ёстой. 

Үүнд, иргэний эрх, эрх чөлөөг гагцхүү хуульд заасан үндэслэл журмаар хязгаарлана гэсэн байгаа. Гэтэл манай улсад байгууллагын даргын гаргасан заавар, журмаар хязгаарладаг үйл явдал 30 жил оршин тогтнож байна. Тухайлбал, гаалийн байгууллага иргэний өмч, хөрөнгөд үзлэг нэгжлэг хийх, битүүмжилж хурааж авах, тухайн хүнийг түр саатуулах үйл ажиллагаа явуулахдаа авлигын газрын даргын гаргасан журмаар явж байгаа. Цагдаагийн байгууллагад ганцхан хууль явж байгаа. Тэгэхээр хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль маш их хэрэгтэй байна. Иргэний өмч хөрөнгө, бие, орон байр гэдэг нэг л объект. Үүнийг байгууллага бүр өөрийнхөө өнцгөөр, өөрийнхөө журмаар хандаж огт болохгүй. Хуулийн нэг стандарт байх ёстой. Тиймээс УИХ-аас тогтоол гаргах, эсвэл Хууль зүйн байнгын хорооноос ямар нэг чиглэл өгөөд ЗГ-т хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийг оруулж ирэх шаардлагатай байна. 

ШИНЭ МЭДЭЭ