Азийн хөгжлийн банкны төлөөлөгчтэй албан уулзалт хийлээ
2024.09.20
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Азийн хөгжлийн банкны төлөөлөгчтэй албан уулзалт хийлээ

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газрын дарга Т.Гантөмөр 2024 оны 09 сарын 19-ний өдөр Азийн хөгжлийн банкны төрийн бус байгууллага, Иргэний нийгмийн төвийн дарга хатагтай Хайди Шон Эар-Дупуй болон тус банкны Нийгмийн хөгжил, хамгааллын мэргэжилтэн О.Мөнгөнтуяа нартай албан уулзалт хийлээ.

Тус уулзалтаар Улсын бүртгэлийн байгууллын өнөөгийн байдал, бодлого зорилтын талаар мэдээлэл өгч сонирхсон асуултад хариуллаа.

Монгол улсад Хуулийн этгээдийн бүртгэл түүн дотроо төрийн бус байгууллагын бүртгэлжилт, тоон мэдээллийн боловсруулалт, чиглэл төрөл болон идэвхтэй үйл ажиллаагаатай эсэхийг хэрхэн үнэлдэг талаар хэлэлцэн энэ чиглэлийн бүртгэл хөтлөлт, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлд дэмжлэг үзүүлэх талаар судлан эргэн хэлэлцэхээр тохиролцов.

ШИНЭ МЭДЭЭ