2024.09.18
Орон нутгийн хөгжил
Дундговь аймгийн боловсролын салбарын төлөөллүүдийн санал хүсэлтийг Боловсролын сайдад уламжиллаа
Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Хөдөөгийн сэргэлтийг эрчимжүүлэх, Нээлттэй Дундговь хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 9 дүгээр сарын 14-ний өдөр “Говийн өнгө-Говийн залуус” 2024 арга хэмжээний үеэр салбар бүрийн төлөөлөл болсон 1000 залуус хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд “Боловсролын салбар”-ийн хэлэлцүүлгийн панелистаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат ажилласан юм.
Тэрээр тус хэлэлцүүлгийн үеэр орон нутагт ажиллаж буй Боловсролын салбарын төлөөллүүдийн санал хүсэлтийг Боловсролын сайдад уламжилж цаашид тулгамдаж буй асуудлыг шийдэхэд хамтран ажиллахыг хүслээ.