МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЭЛЕКТРОН ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ БАРИМТ, НОТОЛГОО ИРҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ
Б.Мөнхсоёл УИХ-ын гишүүн
2024.09.19
Эрүүл мэнд

ЭЛЕКТРОН ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ БАРИМТ, НОТОЛГОО ИРҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ

Электрон тамхийг Монгол Улсад худалдаалах болсноор өсвөр насныхан илүү шохоорхож, чамирхах маягаар хэрэглэх болсон. Гэхдээ вэб гэж нэрлэгдэх электрон тамхи нь утаат тамхитай адил донтуулдаг болохыг Сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс мэдээлж байсан бол Нийгмийн эрүүл мэндийн байгууллагаас тархи мэдрэлд нөлөөлөөд зогсохгүй уушгийг ч гэмтээдэг гэж байв.

Гэвч өнөөдрийн байдлаар электрон тамхинаас шалтгаалсан өвчлөлийн талаар манай улсад хийсэн албан ёсны судалгаа байдаггүй ба дээрх байгууллагуудын мэдээллийг зарим хэсэг нь нотолгоогүй гээд утаат тамхи худалдаачдын явуулга гэх байр суурийг илэрхийлдэг.

Тэгвэл УИХ-ын даргын 110 дугаар захирамжаар "Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, электрон тамхи, түүнтэй холбоотой асуудлаар холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлан, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах" үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаад буй. Энэхүү ажлын хэсгийн гишүүнээр УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл ажиллахаар болжээ.

Тэрээр, “Элeктрон тамхи, vape буюу вэб бий болсоны үр дүнд бид дэлхийн түүхэнд байгаагүйгээр өсвөр үеийнхэн маань хамгийн ихээр тамхинд орж буй цаг үеийг харж байна гэдэг. Тиймээс энэ асуудалтай холбоотой санал болон баримт нотолгоог ирүүлнэ үү!” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ