2024.09.17
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Бүрэн автоматжуулсан үр тариа цэвэрлэх, хатаах, хадгалах цогц байгууламжийг нээлээ
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Орхон аймгийн Жаргалант суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Л.Батсүх захиралтай "Бүтлийн Ундарга" ХХК-ийн ургац хураалтын үйл ажиллагаатай танилцлаа.
Тус компани байгалийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, ганд тэсвэртэй ОХУ-ын элит үрийг нутагшуулан тариалалт явуулж эхэлснээр га-гаас 47-48 центнер ургац авч байгаа аж.
"Бүтлийн Ундарга" ХХК нь 4.5 тэрбум төгрөгөөр бүрэн автоматжуулсан үр тариа цэвэрлэх, хатаах, хадгалах цогц байгууламжийг барьж, нээлтээ хийлээ.
ХХААХҮ-ийн сайдын тушаалаар "Бүтлийн Ундарга" ХХК-ийн захирал, Монгол Улсын гавъяат механикжуулагч Л.Батсүхэд торгон болон баталгаажсан үр үйлдвэрлэгчийн гэрчилгээ гардууллаа.