МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламентын ойг тохиолдуулан УБХ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа
2024.09.13
Улстөр

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан байнгын ажиллагаатай парламентын ойг тохиолдуулан УБХ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 34 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2024.09.13) Улсын Бага Хурлын гишүүд, УБХ-ын Тамгын газрын ахмад ажилтнуудын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэхүү хүндэтгэлийн уулзалтад Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж болон Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд оролцов.

Анхны ардчилсан сонгуулийн дүнгээр олон намын төлөөлөл бүхий 430 депутатаас бүрдсэн Ардын Их Хурал байгуулагдаж, түүнээс сонгогдсон 53 гишүүнтэй Улсын Бага Хурал 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийснээр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан түүхтэй. Ийнхүү дөрвөн намын төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй Улсын Бага Хурлын анхдугаар хуралдаан нь Монгол Улсын түүхэнд тодоор тэмдэглэгдсэн болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан хүндэтгэлийн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ тэмдэглэлээ.

Улсын Бага Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хоёр жилийн хугацаанд улс орны нийгэм, эдийн засгийн харилцаанд тогтолцооны өөрчлөлтийн үндэс болох эрх зүйн томоохон шинэчлэлийг хийснийг тэрбээр дурдаад “Улсын Бага Хуралд улс төрийн дөрвөн намын төлөөлөл байсан бол 34 жилийн дараа Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнгээр 9 дэх удаагийн УИХ-ын сонгууль амжилттай явагдаж, улс төрийн таван нам, эвслээс 126 гишүүн сонгогдлоо. Энэ нь та бүхний үүсгэн бий болгосон байнгын ажиллагаатай парламентат ёсны түүхийн шинэ хуудас, улс төрийн шинэ соёлыг нэвтрүүлсэн үйл явдал байлаа. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа эв нэгдлийг хангаж, улс орныг хөгжүүлэх “Бүсчилсэн хөгжлийн бодлого”-ыг бодит үр дүнд хүргэж, хот хөдөөгийн ялгааг арилган эх орондоо таатай амьдрах нөхцөл боломжийг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэдийнхээ ирээдүйдээ итгэх итгэлийг төрүүлсэн шинэ үеийн парламентат ёсыг төлөвшүүлэх шинэчлэлийн зорилт дэвшүүлэн ажиллаж эхлээд байна” хэмээв. Түүнчлэн эрх зүйн шинэтгэлийг тогтмол хийдэг байх зарчмыг парламентын үйл ажиллагаанд нэвтрүүлэх бөгөөд парламентын ирэх 4 жилийн стратегийг хууль эрх зүйн орчны “Гурван төгөлдөржилт” хэмээн тодотгож байгаагаа танилцуулсан. XXI зууны чиг хандлага, үзэл баримтлалтай эрх зүйн орчныг бүрэлдүүлэхийн төлөө парламентын гишүүд өргөн хүрээгээр ажиллаж эхэлсэн талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан онцоллоо.

Улсын Бага Хурлын дарга асан, Улсын Их Хурлын дарга асан Р.Гончигдорж байнгын ажиллагаатай парламент үүссэний 34 жилийн баярын мэнд дэвшүүлээд, 09 сарын 13-ны өдрийг Монголын парламентын өдөр болгон тэмдэглэж байх саналыг уламжиллаа. Мөн Монгол Улсын ес дэх Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан анх удаа энэхүү тэмдэглэлт өдрөөр хүндэтгэлийн уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлсэн юм.

Улсын Бага Хурлын гишүүн асан, Улсын Их Хурлын дарга асан Д.Лүндээжанцан 34 жилийн өмнө монголчууд дэлхийн жишгээр амьдрахыг хүссэндээ улс орноо өөрчлөн шинэчлэхдээ нэн тэргүүнд байнгын ажиллагаатай парламенттай болох зорилт тавьсан гэв. Цаашлаад байнгын ажиллагаатай парламент нь хүн төрөлхтний нээлт бөгөөд ард түмэн засаглахыг ардчилал гэдэг. Ард түмэн төлөөлөгчдөөрөө дамжуулан ардчиллаа хэрэгжүүлдэг байгууллага нь парламент гэлээ.

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяа уулзалтад оролцож буй хүндэт зочдод баярын мэнд хүргээд Улсын Их Хурлын 2024-2028 онд баримтлах стратеги боловсруулах ажлын явцын талаар мэдээлэл өгч, нээлттэй хамтран ажиллахыг урив. Үргэлжлүүлэн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн хүндэтгэлийн уулзалтад оролцсон зочид парламентын үйл ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх талаар байр сууриа илэрхийлж, санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0077
Controller Execution Time ( User Module / Page )  0.3647
Total Execution Time  0.3725
  GET DATA  
$_GET['id']   10155
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,771,856 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/96691
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0005   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10155' 
0.0003   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '10155' 
0.0003   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 10155 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '10155'
ORDER BY `sortasc 
0.0002   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '10155' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 10155 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '10155' 
0.0002   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '96691' 
0.3449   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 10155 OR `map`.`user_id` = 10155) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)