Таримал ургамал, торгон үр, сорт үйлдвэрлэх лабораторийн гэрчилгээ гардууллаа
2024.09.13
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Таримал ургамал, торгон үр, сорт үйлдвэрлэх лабораторийн гэрчилгээ гардууллаа

Монгол Улсын газар тариалангийн салбарын чухал хэсэг болох ХААИС-ийн харьяа Дархан-Уул аймаг дахь Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн хамт олонтой уулзаж, Таримал ургамлын үр сортын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд тус хамт олонд таримал ургамал, торгон үр, сорт үйлдвэрлэх лабораторийн гэрчилгээ гардууллаа.

Тус хамт олон 70 жилийн хугацаанд 100 гаруй сорт гаргаж, 20 гаруйг нь газар тариалангийн салбарт нэвтрүүлсэн. УГТХ-ийн "Дархан 144" сорт нь Төрийн шагнал хүртэж байсан билээ. "Дархан 144" сортыг гаргаж авсан Төрийн шагналт ахмадуудад хүндэтгэл үзүүллээ.

ШИНЭ МЭДЭЭ