МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Уянга гишүүн цаг үеийн мэдээллээ олон нийтэд хүргэлээ
2024.09.12
Орон нутгийн хөгжил

Б.Уянга гишүүн цаг үеийн мэдээллээ олон нийтэд хүргэлээ

УИХ-ын гишүүд ээлжит бус чуулганы дараа дор бүрнээ завгүй ажиллаж, тайлангаа олон нийтэд танилцуулж буй гишүүд ч цөөгүй байна.

Тухайлбал УИХ-ын гишүүн Б.Уянга ямар ажил дээр хэрхэн ажиллаж байгаа талаараа тодорхой мэдээлэл хүргэж, иргэд сонгогчидтойгоо эргэх холбоотой ажиллаж байгаа аж.

  • Эрдэс баялгийн салбарынхан маань хувь чатаар нэлээдгүй олон санал, асуулт ирүүлж, харилцан ярилцах хүсэлтээ илэрхийлсэн тул Тусгайлсан форм (https://forms.gle/hvD3beRAR4wEkZwb9) үүсгэж, нэг форматаар хүсэлт хүлээн авдаг болов. Тун удахгүй ирсэн хүсэлт бүрийн агуулгыг дүгнэж, боловсруулж, авах арга хэмжээгээ танилцуулна аа.
  • Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан Монгол улсад болов. Уг хуралд эмэгтэй гишүүдээ төлөөлөн илтгэл хэлэлцүүлэв. Гол сэдэв эрдэс баялгийн салбар Инженерийн дутагдалд ороод байна. Хамтдаа ирээдүйн инженерүүдийг бэлдье гэдгийг онцлов.
  • 2024 оны 5 дугаар сарын 16-нд шинэчлэн найруулагдан батлагдсан "Шинжлэх ухаан технологийн тухай хууль”-ийн 31.5-д Засгийн газар, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь энэ хуулийн 3.1.11-т заасан судалгааны үндсэн чиглэлээр шинжлэх ухаан, технологийн төсөл, суурь судалгаа, хэрэглээний судалгаа, технологийн туршилт зүгшрүүлэлтийн ажлыг төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагаар гүйцэтгүүлэх харилцаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль хамаарахгүй гэсэн заалт орсон. Энэ дагуу төрийн байгууллагаас зарлан хэрэгжүүлэх шинжлэх ухааны шинж чанар бүхий аливаа судалгааг Шинжлэх ухааны академи, Их сургууль, судалгааны байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх нь оновчтой тухай мэдээллийг олон нийтэд хүргэв. Хэрэгжих төсөл бүрд эрдэмдтийн дуу хоолой тод байх нь хамгаас чухал.
  • 2024 оны 9 дүгээр сарын 5-д УИХ-ын даргын захирамж батлагдаж Их Хурал дээр нэлээдгүй олон чиглэлд ажлын хэсгүүд байгуулагдаж ажил нь эхэлж байна. Эдгээр ажлын хэсгийн нэг болох “ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрх”-ийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг миний бие ахлахаар болов. Ундны усны агуулга нэлээдгүй өргөн тул оролцогч бүх талуудын дуу хоолойг сонсох үүднээс нарийн төлөвлөгөө боловсруулан ажиллахаар бэлтгэл хангаж байна. Энэ хүрээнд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэмтэд, УСНЫ ГАЗАР-ын даргатай өмнөтгөл уулзалтуудыг хийлээ. Тун удахгүй зорилтот уулзалтуудыг товлон, үйл ажиллагааг эрчимжүүлнэ ээ.

Мөн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Нанзадын Наранбаатар нарын хамтаар Дундговь, Өмнөговь аймгуудад ажиллаад ирэв. Зам, тээврийн яамныхны ажлын уулзалтад оролцож, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэхээс гадна Монгол Ардын Намын хороодын гишүүдтэйгээ уулзаж, удахгүй болох орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажилтай нь танилцсан байна.