Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүд Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа.
2024.09.10
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Инновац, цахим бодлогын байнгын хорооны гишүүд Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа.

Улсын бүртгэлийн ерөнхий газарт УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр буюу 2024.09.10-ны өдөр ажиллаж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

УБЕГ-ын Тамгын газрын дарга Д.Давааням иргэний цахим үнэмлэхийн үйлдвэр, сервер, хяналтын өрөө, цахим үйлчилгээний 24/7 төв болон архивын баримт бичгийн хадгалалт хамгаалалт, орчин нөхцөл болон байгууллагын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Түүнчлэн УБЕГ-ын Бодлого төлөвлөлт, дүн шинжилгээний газрын дарга T.Гантөмөр улсын бүртгэлийн байгууллагад хийгдэж буй онцлог ажлуудын талаар мэдээлэл өгч, Улсын бүртгэлийн байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, цахим шилжилтийн талаар дэлгэрэнгүй танилцуулга хүргэн ажиллалаа.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал тэргүүтэй холбогдох албаны хүмүүс Улсын бүртгэлийн байгууллагын баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар санал бодлоо хуваалцан, шаардлагатай мэдээллийг авч, нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлснээр тус арга хэмжээ өндөрлөв.

ШИНЭ МЭДЭЭ