ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков Монголд иржээ
2024.08.30
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков Монголд иржээ

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2024.08.29/ хүлээн авч уулзлаа.


Тэрбээр уулзалтын эхэнд хүрэлцэн ирсэн зочдод Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэхийн зэрэгцээ хоёр улсын харилцааны түүхэнд нэрээ тодоор бичсэн баатруудтай уулзаж байгаадаа туйлын их баяртай байгаагаа илэрхийллээ.

Сансрын нисгэгч В.А.Жанибеков, Манай хоёр улсын харилцааны түүхэнд нөхөрсөг харилцаатай бидний ард түмэн хэцүү цаг үед ямагт харилцан тусалж ирсэн. Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монголын ард түмний үзүүлсэн буцалтгүй тусламжийг Оросын ард түмэн ямагт санаж явдаг хэмээн онцлон тэмдэглэв.

ШИНЭ МЭДЭЭ