МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.08.29
Эдийн засаг, Худалдаа

Д.Рэгдэл: Санхүүгийн аудит зарим байгууллага дээр хүчээр хангалтгүй гэсэн үнэлгээ өгөх гээд байдаг. Үүн дээр анхаарах хэрэгтэй

УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар МУ-ын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, ЗГ-ын 2023 оны санхүүгийн нэгдсэн тайлан болон МУ-ын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл: 

Нэгдүгээрт, Өнөөдрийн бидний хэлэлцэж буй асуудал бол өнгөрсөн хавар УИХ-ын чуулганаар хэлэлцэгдээд явчих байсан асуудал. Сонгууль гэдэг шалтгаанаар хойшлуулаад, хэлэлцэлгүй өнгөрчих хэмжээнд оччихоод байсан. ЁЗДБХ-оос хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл санаачилж байгаад 2024-09-01-ний өдрөөс өмнө хэлэлцээд явж байгаа юм. Энэ чухал асуудлыг хаячихсан явдал нь УИХ-ын гишүүд өөрсдөө хуулиа зөрчсөн юм. Энэ хуулийн нэмэлтийг нэг удаа хэрэглэх байдлаар оруулах санал гаргасан ч хууль эцэслэн батлагдахад авч үзээгүй. Тиймээс байнгын хорооны протоколд тусгаад хаврын чуулганаар хэлэлцдэг асуудлыг зөвхөн энэ удаад хойшлуулж хэлэлцье. Бусад үед хугацаанд нь дэгийн хуулиар хэлэлцдэг саналыг оруулмаар байна. 

Хоёрдугаарт, Аудиттай холбоотой асуудал. Миний ажиллаж байсан байгууллагад аудит бол байнга л ажилладаг байсан. 2023 онд үндсэндээ гүйцэтгэл нийцлэлийн аудит хийгдсэн. Түүн дээр аудит болон шинжлэх ухааны байгууллага хамтарч ажиллах боломжтой юм байна. Хэн хэндээ санаа оноо өгч болдог юм байна гэдгийг харсан. харин санхүүгийн аудит дээр асуудал гардаг. Зарим компаниуд байгууллага дээр ирчхээд заавал хангалтгүй гэдэг үнэлгээ өгөх гээд гүрийгээд байдаг. Энэ асуудал та бүхэн анхаарах хэрэгтэй!

ШИНЭ МЭДЭЭ