ХХААХҮ-ийн сайд газар тариалангийн бүсэд ажиллаж байна
2024.08.28
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

ХХААХҮ-ийн сайд газар тариалангийн бүсэд ажиллаж байна

Дархан-Уул аймагт газар тариалангийн техникийн диллер 30 гаруй аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзаж, цаашид техникийн шинэчлэл болон, ургац хураалтад шаардлагатай техникийн сэлбэг хэрэгслээр хангаж ажиллах талаар санал солилцож уулзлаа.

“Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчид өвс, тэжээл тариалж эхэлсэн. Иймд малчдад хадлангийн тоног төхөөрөмжийг 50 хувийн хөнгөлөлтөд хамруулж өгөхийг хүслээ.

Бага хүүтэй урт хугацааны зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх саналыг олон диллер аж ахуйн нэгж хэллээ.

ХХААХҮ-ийн сайдын хувьд диллер аж ахуйн нэгжүүд зохион байгуулалтад орж, зөвлөл байгуулаад тариалан, хөдөө аж ахуйн салбарт ямар хүчин чадалтай хэдэн тооны тоног төхөөрөмж шаардлагатай байгаа талаар тооцоолол гаргахыг хүсэн эргэж уулзахаар боллоо.

ТӨВ АЙМГИЙН СҮМБЭР СУМАНД 80ГА ТАЛБАЙД ЭРДЭНЭШИШ ТАРЬСАН ХӨДӨӨ АЖ АХУЙН СУДЛААЧ, ДОКТОРАНТ З.ЧУЛУУНЦЭЦЭГИЙН ТАРИАЛАНГИЙН ТАЛБАЙТАЙ ТАНИЛЦЛАА

Эрдэнэшиш нь 66 хувийн цардуул, эслэг, уураг агуулдаг ургамал учраас мах, сүүний чиглэлийн үхэрт маш сайн тэжээл болдог.

Эрдэнэшишийн дармалаа Сүү ХХК-д нийлүүлж, мөн амтат чипс, дарс эсгэж байгаа юм байна.

Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн усалгааны системийн үйл ажиллагаатай танилцлаа

Сөгнөгөрийн нийт 64 өрх дээрх усалгааны системээр талбайгаа усалж төмс, байцаа, лууван, хулуу, сонгино, сармис зэрэг нарийн ногоо тариалж байна.

Ногоочид техник, тоног төхөөрөмж шаардлагатай байгааг хэллээ. Мөн ногоогоо хадгалах зоорины асуудал хүнд байгаа учраас урт хугацааны зээлд хамрагдах хүсэлтэй талаар хэлж байлаа.

Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн “Үдлэг Бургалтайн шим” фермийн хоршооны үйл ажиллагаатай танилцаж, Засгийн газрын хөтөлбөрт тусгасан сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих шийдвэрийг танилцууллаа

Батсүмбэр сумын хэмжээнд нийт 27 мянган үхэртэй. Үүнээс Үдлэг багийн хэмжээнд Буган халиун үүдрийн үхрийг сүүний чиглэлийн цөм сүрэг болгох бодлого баримталжээ.

“Үдлэг бургалтайн шим” хоршоонд нийт 40 гаруй өрх нэгдэж, 600 гаруй үнээ сааж “Сүү” ХХК-д шингэн сүү нийлүүлдэг.

Сүүний фермийнхэнд тулгамдаж байгаа асуудал нь:
1. Өвсний үнэ их байгаагаас хангалттай үхрээ тэжээж чаддаггүй. Иймд тэжээлийн тарималын талбай олгох хэрэгтэй.
2. Сумын цахилгааны хүчдэл муугаас үхрийн цахилгаан саалтуур, сүү хөргүүрийн төхөөрөмжөө ажиллуулах боломжгүй болсон.
3. Зохиомол хээлтүүлэг хийх боловсон хүчин дутмаг байгаа учраас сургалт авах
4. Сүүний урамшууллыг 9-6 сар хүртэл олговол өвс тэжээлээ бэлтгэх бодит дэмжлэг болно
5. Шинэ хоршоо хөтөлбөрт Улаанбаатар хотын харьяатай, тэтгэврийн насны айл гээд зээл олгохгүй байгаа зэрэг асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ