МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЗҮҮН БҮСЭЭС СОНГОГДСОН ГИШҮҮД ЗАМ ТЭЭВЭР БОЛОН САНГИЙН САЙДАД ХАНДЛАА
Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд
2024.08.27
Орон нутгийн хөгжил

ЗҮҮН БҮСЭЭС СОНГОГДСОН ГИШҮҮД ЗАМ ТЭЭВЭР БОЛОН САНГИЙН САЙДАД ХАНДЛАА

Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд бид 50,0 км болон 27,0 км автозамын асуудлаар Зам, тээврийн сайд, Сангийн сайд нарт хандаад байна. Үүнд,

1. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50,0 км эвдрэлтэй автозамын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг шуурхай зохион байгуулах талаар,

2. Дээрх чиглэлийн Дорнод аймгийн Булган сумын нутаг дахь эвдрэлтэй 27,0 км автозамын ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах 38,1 тэрбум төгрөгийн хөрөнгийг яаралтай Улсын төсөвт тусгуулан батлуулах талаар

3. Дээрх автозамуудыг бүрэн шинэчилж дуусах хүртэлх хугацаанд Автозамын сан бусад эх үүсвэрээс шаардагдах хөрөнгийг тогтмол шийдвэрлэн 50,0 болон 27,0 км замыг хагас жил тутамд засварлаж арчилж байх талаар тусгагдсан байна.

Зүүн бүсээс сонгогдсон М.Бадамсүрэн,  Ц.Идэрбат, М.Ганхүлэг, Л.Соронзонболд, У.Отгонбаяр нарын Зам тээвэр болон Сангийн сайд нарт хандсан улсын төсөвт хөрөнгө тусгуулах тухай саналд “Монгол Улсын хэвтээ тэнхлэгийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах А/0502 дугаартай "Чайна Гео Инженеринг" ХХК-ийн гүйцэтгэсэн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 394-440 км хоорондох буюу 50,0 км автозам, "Хансуун зам" ХХК-ийн гүйцэтгэсэн Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 271-298 км хоорондох буюу 27,0 км хатуу хучилттай автозамуудын ажлыг хийж гүйцэтгэсэн. 

Гэвч ажил нь чанар, стандартын шаардлага хангахгүй гүйцэтгэгдсэн тул Улсын комисс хүлээж аваагүй, түүнчлэн энэхүү улсын чанартай авто замд тогтмол засвар арчлалт хийгдээгүйн улмаас тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон бөгөөд энэ замд авто тээврийн осол ихээр гарч иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна. Иймд дээрх автозамуудыг шинэчлэх ажлыг нэн тэргүүнд шийдвэрлүүлэхтэй холбогдуЗКулан дараах саналуудыг Танд хүргүүлж байна” гэжээ.

ШИНЭ МЭДЭЭ