С.Бямбацогт: Монгол, Зөвлөлтийн эрэлхэг дайчдадаа гүн хүндэтгэл илэрхийлье
2024.08.26
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

С.Бямбацогт: Монгол, Зөвлөлтийн эрэлхэг дайчдадаа гүн хүндэтгэл илэрхийлье

Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлж байна. Өнөөдөр Дорнод аймгийн Чойбалсан хотын “НАЙРАМДАЛ” цэцэрлэгт хүрээлэнд ЗХУ-ын дөрвөн удаагийн Баатар, БНМАУ-ын баатар Георгий Константинович Жуковын хөшөөг босголоо.

Эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг хамгаалах тэмцэлд Монгол, Зөвлөлтийн цэргүүд мөр зэрэгцэн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг нэр төртэй хамгаалж, ялалтыг авчирснаар тусгаар тогтнолоо олон улсын тавцанд баталгаажуулсан билээ.

Салбарын сайд С.Бямбацогт Монгол, Оросын цэрэг дайчдын гайхамшигт нөхөрлөлийг бахархан хүндэлж, Монгол, Зөвлөлтийн эрэлхэг дайчдадаа гүн хүндэтгэл илэрхийлэв.

ШИНЭ МЭДЭЭ