УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл
2024.08.23
Орон нутгийн хөгжил
Н.Батсүмбэрэл: Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг түлхүү авч явж, хөтөлбөрт тусгах хэрэгтэй!
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл:
Бүсчилсэн хөгжлийн тухай асуудлыг дэмжиж байна. 2024 оны УИХ-ын 64 дүгээр тогтоолоор Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн тухай үзэл баримтлал батлагдсан. Үүнийг цааш нь хөгжүүлэх шаардлага байна. УИХ-ын сонгууль ч үүн дээр түшиглэн хийгдлээ. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд сая бүс болоод байгаа аймгуудын чухам аль нь төв байх уу, гэдгийг эдийн засгийн болон хүн амын нягтаршил, байгалийн хүчин зүйлээр нь тооцон гаргах шаардлага байна!
Цаашлаад сумдыг хооронд нь нэгтгэх, заримыг нь дэмжих, хил захын хязгаар сумдаа илүү дэмжих гэхчлэн бодлогоор сумдын тоог цөөлөх, хоорондоо нэгдэж, хөгжих бололцоогоор нь загварчлах зайлшгүй шаардлага байна. Үүнийг Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу гарах төлөвлөгөөнд тусгахыг захимаар байна.
Судалгаа харлаа. Үүнд, Монгол Улсын микро эдийн засгийн хөгжлийн загвараар 90 бүс, орон нутгийн хөгжлийн 90 төв байж болох тухай загвар гаргажээ. Энэ нь ултай байж мэдэхээр юм байна. Үүнийг хийж чадвал 90 микро бүсийг дагуулаад бизнес төвүүд, хөгжлийн олон кластер бий болох боломжтой. Хөрөнгө оруулалт ч эрэмбэтэй болоод ирнэ. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг түлхүү авч явж, тусгах хэрэгтэй!
ШИНЭ МЭДЭЭ
Цөмийн энергийн тухай хууль батлагдлаа
2024.11.22
Н.Батсүмбэрэл: Ураны төсөл урагшилна
2024.11.21
Н.Батсүмбэрэл: ЕБС-иуд усан сантай болно
2024.10.21