Р.Сэддорж УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга
2024.08.22
Орон нутгийн хөгжил
Говийн бүсэд ус татах нь Монголын эдийн засагт өндөр ач холбогдолтой
Р.Сэддорж нь 1979 онд Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд төрсөн. Эх орондоо болон АНУ-д сурч боловсорч бизнесийн эдийн засагч, хэрэглээний математикч мэргэжил эзэмшсэн. Нийгмийн ухааны магистр зэрэгтэй. Р.Сэддорж нь УИХ-ын гишүүний зөвлөх, Уул уурхайн компанийн захирал, Залуучуудын байгууллагын тэргүүн, Өмнөговь аймгийн Засаг даргаар ажилласан бөгөөд төр хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын арвин их туршлагатай нэгэн.
Улсын төсвийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй Өмнийн цэнхэр говь нь Монголын ирээдүйг тодорхойлж байна гэхэд хилсдэхгүй. Р.Сэддорж Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа хот, хөдөөгийн сэргэлтийг түргэтгэхэд шуурхайлан ажилласан бөгөөд тус бодлогыг орон нутагтаа нутагшуулах ажлыг аймгийн засаг даргын хувиар амжилттай зохион байгуулсан. Тухайлбал, аймгийн ИТХ-аар “Нээлттэй Өмнөговь” хөтөлбөр, дунд хугацааны төлөвлөгөө зэргийг батлуулж, иргэний хэрэгцээт мэдээллийг нэг цонхоор өгөх үйлчилгээг нээх, нээлттэй Өмнөговь-Иргэн таны боломж өдөрлөг, хөрөнгө оруулалтын чуулган зэргийг зохион байгуулав.
Түүнчлэн газар олголт, орон сууцны хүрэлцээг нэмэгдүүлэх, боловсруулах ЖДҮ байгуулахад орон нутгийн төсвөөс 5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг батлуулан хэрэгжүүлэх, Даланзадгад суманд үйлдвэр, технологийн парк байгуулах зэрэг томоохон ажлуудын эхлэлийг тавьсан билээ.
Тэгвэл, УИХ-ын ээлжит бус чуулганаар /2024-08-16/ Р.Сэддорж гишүүн гурван намын хамтарсан Засгийн газарт амжилт, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 80%-д хүргэж хичээн ажиллахыг хүсээд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Ингэхдээ, Даланзадгадын дулааны цахилгаан станц баригдвал говийн бүсийн эрчим хүчний асуудал бүрэн шийдэгдэх боломжтойг хэлээд Засгийн газар ачааллаа зөв хуваарилж аймгуудад эрх мэдлийг нь өгөх шаардлагатай гэв. Мөн Говийн бүс нутагт ус татах нь зөвхөн говьчуудын асуудал бус Монголын эдийн засагт өндөр ач холбогдолтойг ойлгож олон талаас нь харах шаардлагатай гэсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28
УС СУДЛААЧ ЭРДЭМТЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024.10.23
НУТГИЙН ЗАМ ҮРГЭЛЖЛЭХ ХЭРЭГТЭЙ ЮУ?
2024.09.23