МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.08.16
Улстөр

Ж.Баярмаа: Хувийн хэвшилд төр дэмжлэг үзүүлэх зарчим руу шилжих нь зүйтэй

УИХ-ын ээлжит бус чулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зарчмын буюу өмнөтгөл хэсэг дээр Улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт эцэст нь хувийн эрх ашиг байх зарчмыг үнэт зүйлээ болгоно гэж байна би үүн дээр гайхаж байна. Улс төрийн намын эрх ашиг гэж юу вэ? Энэ нь засгийн газрын мөрийн хөтөлбөрт орох ёстой юм уу? Энэ нь философи утгаараа ч юм уу, ёс зүйн талаасаа зохимжгүй байх үүнийг авах нь зүгээр байх.

Үндсэн концепци бол хувийн хэвшил тулгуурлана гэж ярьж байгаа. Бид нар сэтгэлгээний шинж чанартай өөрчлөлт хийх хэрэгтэй байх энэ мөрийн хөтөлбөрт тэр талын зүйл маш бага байна. Хувийн хэвшилд тулгуурлана гэж байгаа мөртлөө 3.3.6.6 дээр соёлын наадам хийнэ л гэж байна, ариун цэврийн байгууламж бүхий цогцолбор байгуулна л гэж байна, энэ цогцолборыг чинь урьхан хангаад урьхан хийчих ажлыг төр ингэж ариун цэврийн байгууламжтай цогцолбор хийх шаардлагатай юм уу тиймээс иймэрхүү маягийн цэвэр хувийн хэвшлийн ажлуудыг үүнээсээ хасвал яасан юм бэ? Яагаад ингээд оруулаад байдаг юм бол мэргэжлийн холбооны хийх ажил руу ороод байх юм эд нарыг бүр хасвал яасан юм. Үүн дээр сэтгэлгээний өөрчлөлт гэдэг шиг хувийн хэвшил нь нэгэнт зах зээлд бүрэлдсэн газарт тогтсон байх харин манайх бол дөнгөж л зах зээлд бүрэн шилжих гэж байгаа улс тэгэхээр төр, хувийн хэвшлийн бус хувийн хэвшил төрийн хамтын ажиллагаа нэг ёсондоо бүх санаачлаг хувийн хэвшлээс гарна үүн дээр төр дэмжлэг үзүүлнэ гэдэг ийм зарчим руу шилжихийн тулд нэр томьёог хүртэл байрыг нь өөрчлөөд цаашаа хэрэглээд явбал яасан юм бэ?  

Үндэсний орон сууцны корпарац байгуулна гэж байна өмнөх нь хэр үр дүнтэй байсан юм бэ? Үүнийг дахиж байгуулж, дахин ажиллагаа явуулах шаардлага байгаа юм уу өмнөхөө дүгнэсэн юм уу? 

Эцэст нь дэлхийн банкнаас засаглалын индекс гэж гаргадаг үүн дээр манайх хойгуур явдаг жишээлбэл 2018 онд 192 орноос 103т явж байна 2022 онд 100 хувь авахаас 38 хувийг авсан тэгэхээр энэ засаглалын индексээ бариад явбал яадаг юм бэ?

 Түүний асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  хариуллаа.