2024.08.16
Хууль, эрх зүй

Н.Алтанхуяг: Монголд шударга зүйл хэлсэн хүнийг ажлаас халж байна, ингэж болохгүй

УИХ-ын ээлжит бус чулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

Монголчууд ирэх дөрвөн жилд хэрхэн амьдрах талаар тусгасан бодлогын баримт бичиг байх ёстой. Гурван нам хамтраад засгийн газар байгууллаа. Энэ мөрийн хөтөлбөр дотор алдагдсан найман жилийн алдааг засах зүйл нэлээн орсон байх гэж ойлгож байна. Сонгогчдод нэг зүйл амлаад энд орж ирээд өөр зүйл ярьж болохгүй.

Ерөнхий сайдаас асууя, Хээл хахуулаа багасгах устгах улс төрийн зориг энэ засагт байна уу? мөнгөний сонгуулийг устгавал яасан юм бэ? Одоо энэ мөрийн хөтөлбөр дээрээ бичээгүй бол бичвэл яасан юм бэ? Сонгууль мөрийн хөтөлбөрийн сонгууль болохоо болиод удаж байна. Ухуулагч нарт урамшуулал өгдгийг болиулмаар байна. Энэ нь нөгөө намынхаа ухуулагч нарт мөнгө тараадаг мөнгөний сонгууль болж байна. Хэсгийн ахлагч гэж хуульд байхгүй Ардын намын ухуулагч нар тайван цагт ажиллаад байна. Үүнийг хуулийн хүрээнд өөрчилж болохгүй юу?

Сонгуулийг 5 өдөр биш, 3 өдөр гэж хуульчилж болох уу? Аж, ахуй нэгжийн татвар багасгах зүйл орж ирсэн үү? НДШ хэрээс хэтэрсэн, энэ нь дарамт үүсэж, төрийнхний мөнгөөр тоглоод байна. Монголд шударга зүйл хэлсэн хүнийг ажлаас халж байна.Үнэн үг хэлсэн хүнийг ингэж болохгүй. Түүний асуултад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ