2024.08.08
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
МОНГОЛ ЦЭРЭГ ДЭЛХИЙН ЦЭРЭГ БОЛОХ АЛСЫН ХАРААГ БОДИТ АЖИЛ БОЛГОН ХЭРЭГЖҮҮЛНЭ
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хуучны танил Ричард Буангантай уулзлаа.
Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа 20 жилийн турш хүлээгдэж байсан “Open sky” агаарын харилцааны хэлэлцээрийг бодит ажил болгоход хамтран зүтгэсэн Р.Буанган сайдтай цаашид батлан хамгаалахын салбарт хамтарч ажиллах болсондоо таатай байна.
Цаашид хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлэх, боловсон хүчнээ чадавхжуулж, салбартаа сайн туршлагыг нэвтрүүлэхэд онцгой анхаарч ажиллана.